Суурин ба угсармал шатыг угсрах, ашиглах үеийн аюулгүй ажиллагаа:
Суурин ба угсармал шатыг угсрах, ашиглах үеийн аюулгүй ажиллагаа:
Шатны бүрдэл хэсгүүд нь шаардлага хангасан, хийгдсэн материал нь чанартай, зураг төсөл ба технологийн зааврын дагуу угсрах ба актаар ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх ёстой. Барилгын шат угсрах хөрсний гадаргууг тэгшилж нягтруулсан байхаас гадна гадаргуугийн усыг зайлуулахаар тооцоологдсон байна. Эдгээр шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд шат, хайсыг тохируулга хийх боломжтой тулгуур /домкрат/ хэрэглэн хэвтээ чиглэлийн тэгш байдлыг хангах буюу түр тулгуур байгууламж хэрэглэвэл зохино. Хажуугийн хашлага нь угсрагдсан, тавцан нь ачаалал даахаар найдвартай байх ба шаардлагатай бол хөндлөн тушаа нэмнэ. Хэвтээ ба дагуу бэхэлгээг шат вандангийн бүх л талбайд хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Шатны бүрдэл хэсгүүд нь шаардлага хангасан, хийгдсэн материал нь чанартай, зураг төсөл ба технологийн зааврын дагуу угсрах ба актаар ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх ёстой. Барилгын шат угсрах хөрсний гадаргууг тэгшилж нягтруулсан байхаас гадна гадаргуугийн усыг зайлуулахаар тооцоологдсон байна. Эдгээр шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд шат, хайсыг тохируулга хийх боломжтой тулгуур /домкрат/ хэрэглэн хэвтээ чиглэлийн тэгш байдлыг хангах буюу түр тулгуур байгууламж хэрэглэвэл зохино. Хажуугийн хашлага нь угсрагдсан, тавцан нь ачаалал даахаар найдвартай байх ба шаардлагатай бол хөндлөн тушаа нэмнэ. Хэвтээ ба дагуу бэхэлгээг шат вандангийн бүх л талбайд хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.

·
Барилгын шат вандан, тавцанг угсрах ажлыг 18 нас хүрсэн,
мэргэжлийн сургалтанд хамрагдаж аюулгүй ажиллах арга барилд суралцаж
зааварчилгаа авсан хүн угсарна.
·
Шатыг угсрахдаа аюулгүй байдлыг хангах буюу хамгаалалтын
байгууламжинд бэхлэгдсэн хамгаалах бүс хэрэглэх ба нэг бүрийн хамгаалах
хэрэгслийг бүрэн өмсөж технологийн дарааллаар гүйцэтгэвэл зохино.
·
Шат угсрахтай холбоотой норм дүрмэнд заагдсан даац хэтрүүлэхгүй
байх, бэхэлгээнүүдийг зөв хийх, алгаслалыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй
байх зэрэг шаардлагуудыг чанд сахин биелүүлэх ёстой.
·
Барилгын шат угсрах хөрсний гадаргууг тэгшилж нягтруулсан байхаас
гадна гадаргуугын усыг зайлуулахаар тооцоологдсон байвал зохино. Эдгээр
шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд шат хайсыг тохируулга хийх боломжтой
тулгуур хэрэглэн хэвтээ чиглэлийн тэгш байдлыг хангах буюу түр тулгуур
байгууламж хэрэглэвэл зохино.
·
Хэсэгчлэн угсарч байгаа шат нь ханын дагуу ханарч нурахгүй байх
нөхцөлийг хангах үүднээс бэхэлгээг сайтар хийх, шалгах хэрэгтэй.
·
·
Үйлдвэрлэгч заводын зааварт тусгайлан заалт ороогүй бол шатны
барилгын хананд хийгдэх бэхэлгээг захын багананд нэг эгнээ алгасан, дээд
эгнээнд 2 алгаслалын дараа ба шатны 50м2 гадаргуу тутамд барилгын гадна нүүрэнд
нэг бэхэлгээ хийх замаар гүйцэтгэвэл зохино.
·
Барилгын гадна талд байрлах угсралтын төмөр шатанд аянга
хамгаалагч газардуулгыг заавал хийж өгнө.
·
Шат вандангийн хамгаалалтын хашлага 1м-ээс багагүй өндөртэй байвал
зохино.
·
Шатны бэхэлгээг барилга байгууламжийн хашлага хана, карниз, тагт
ба бусад өнгийлтийн хэсэгт хийхийг хориглоно.
·
Ажил гүйцэтгэх явцад шатанд үйлчлэх ачаа ба үйлчлэл нь техникийн
нөхцөл болон төсөлд тооцогдсоноос илүү байж болохгүй.
·
Шатны хучилт явах хэсэг нь тэгш гадаргуутай, банзны хоорондын зай
5мм-ээс илүүгүй байх ба 1.3м-ээс илүү өндөрт байрлах шатны тавцан нь хайс,
хормойвчтой байна. Хайсны өндөр 1.1м-ээс багагүй, хормойвчийн өндөр 0.1м-ээс
багагүй, хөндлөвч хашлага 0.5м-ээс илүүгүй байна.
·
Шавардлага, заслын ажилд хэрэглэгдэх шатны доор бусад ажил
явагдах, явах хэсэгт байрлах нөхцөлд хучилт, шалыг ямар ч зай завсаргүй нягт
шахсан байвал зохино.
·
6м ба түүнээс өндөрт шатнаас ажил гүйцэтгэх нөхцөлд ажлын (дээд,
доод) хамгаалалтын 2-оос доошгүй тавцантай байх ба ажлын байр нь барилга,
байгууламжийн хананд тулж байрласан байхаас гадна ажлын тавцангаас 2м-ээс
илүүгүй өндөрт байрлах шатны тавцангаар хамгаалагдсан байвал зохино.
·
Бороо хур, үер, салхи шуурга, газар хөдлөлтийн дараа ажлын шат
түүнд хамаарах хэрэгслийн даацын эд ангиудад үүссэн байж болох хэв гажилт,
хөрсний даацын чадавхид үүссэн нөлөөлөл болон бусад гэмтэл байгаа эсэхийг
заавал шалгасны дараа уг шатыг ашиглана.
·
Барилгын хананд тулган угсарсан ажлын шатыг буулгах явцад
нэгдүгээр давхрын хаалга суулгах онгорхойнууд, бүх давхруудын тагтны гарцыг
битүүлэн хаасан байвал зохино.
·
Шат вандангийн өндөр нь 4м хүртэл бол түүнийг ажил гүйцэтгэгч,
мастер хүлээн авч, ажлын журналд бүртгэсний дараа харин 4м-ээс илүү өндөртэй
шат ванданг барилга
угсралтын
байгууллагын удирдлагын томилсон комисс хүлээн авч акт үйлдсэний дараа
тус тус ашиглахыг зөвшөөрнө
·
Шатыг угсарч дууссаны дараа нэг цагийн турш хэвийн ачааллаас 20%
илүү статик ачаалалд туршиж, шаардлага хангасны дараа ашиглалтын зөвшөөрлийг
олгоно. Үүний дараа өргөх ванданг хэвийн хэмжээнээс 10% илүү динамик
(хөдөлгөөнт) ачаалалд туршсан байвал зохино.
·
10м/с-ээс илүү хурдтай салхитай үед шат хэрэгслийг угсрах, нүүлгэн
шилжүүлэхийг хориглоно.
·
Ашиглалтын явцад барилгын шатны байдлыг 10 хоног тутам нэг удаа
даамал буюу хэсгийн инженер, ахлагч биечлэн үзлэг шалгалтыг хийж байвал
зохино.
·
Шат бат бэх тогтвортой, шалавч нь зайгүй, хайс нь бөх, банзны урт
5 метрээс ихгүй байхаас гадна 1,3 метрээс дээш өндөрт ажиллах бол заавал
хашлага хийнэ.
·
Шатны дэвсгэр шалны банзыг уртын дагуу давхарлан зөрүүлж холбохыг
зөвшөөрөх ба холбогдох зүйдлийн хэсэг нь тулаасан дээр байрлах ба зөрүүлгийн
хэмжээ тал бүрд 0.2м-ээс багагүй байвал зохино.
·
Шатны дэвсгэр шалны өргөн өргийн ажилд 2м, шавардлагын ажилд
1-1,5м байна.
·
Өргийн ажил гүйцэтгэхэд шатны 1м2 талбайд
250 кг, шавардлагын ажлын үед 1м2 талбайд 200 кг-с ихгүй ачаа
ноогдохоор тооцоолон материалыг сонгож, .бэхэлгээ холболтыг хийнэ.

·
Шатыг нүүлгэн шилжүүлэх үед дээр нь, угсарч буулгах үед доор нь
хүн байхыг хориглоно.
Барилгын талбайн ажлууд ихэвчлэн өндөрт хийгддэг, зайлшгүй шат ванданг хэрэглэх шаардлагатай ба тавигдах шаардлагыг хангасан, зориулалтын, аюулгүй ашиглагдах шатыг сонгож, аюулгүй ажиллагааны зааварчилга авч, хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэж ажиллаарай.
Комментарии
Отправить комментарий