СУУРИЙН АЖИЛ


2. СУУРИЙН АЖИЛ 

Суурийн ажил нь барилга угсралтын үндсэн ажил тул тавигдах шаардлагын дагуу аюулгүй ажиллагааг баримталж ажиллах шаардлагатай. Суурийн ажлыг газар шорооны ажил бүрэн дууссан, бэхэлгээг хийсний дараа эхлэх ёстой юм. Түүнчлэн суурь угсрах ажилчид нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэсэн, сургалтанд хамрагдаж зааварчилга авсан байх шаардлагатай. Ажил эхлэхийн өмнө болон угсралт хийх үед ухагдсан суваг, нүхний ханын бэхэлгээний бат бэхийг заавал шалгасан байхаас гадна ханын налалтын байдлыг сайтар шалгана.

Хүнхээл ухах үед машин механизмыг зөв байрлуулж хязгаарлах бүсийг татах хэрэгтэй 
·         Суурийн ажлыг бороо цас орсны дараа үргэлжлүүлэн хийхдээ шуудууны эргийн тогтвор, бэхэлгээний бат бэхийг гүйцэд шалгах хэрэгтэй.
·         Цутгамал суурийн хэв хашмал, арматур, бетоны ажилд аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой.
·         Нүх шуудуунд чулуу, зуурмаг, бетон зэргийг тусгай бэлтгэсэн ховил хоолойгоор дамжуулан өгөх, эсвэл машин механизм ашиглан гүйцэтгэх. 
·         Суурийн элементүүдийг угсралтын сэнжний бат бэхийг шалгасны дараа оосорлоно.

·         Суурийн гулдмайг барилгын гадна талаас угсрахаар ажлын байр нь засагдсан байх шаардлагатай. Гулдмайг зохих байранд нь тохируулан оосорлож, найдвартай бэхэлсний дараа угсрах хэрэгтэй. Суурийн гулдмай хавтанг өргөгч механизмын тусламжтайгаар угсарна.
·         Өргүүр ачаа өргөж байхад сумны үйлчлэлийн хүрээнд хүн, машин механизм зогсохыг хориглох ба дохиочинг ажиллуулна.
·         Өргөгчөөр ачаа өргөх үед сумны үйлчилгээний хүрээнд хүн болон машин механизм оруулахыг хориглоно.
·         Хуучин барилга байгууламжийн ханын доогуур суурь хийхдээ ахлах ажилтны удирдлаган дор зургийн дагуу гүйцэтгэнэ.
·         Ханын хэв гажилт нэмэгдэж байвал ажиллагсдыг аюулын бүсээс холдуулж тусгаарлах арга хэмжээ авна. .. 


Комментарии